Өмгөөлөгчдийн хүний эрхийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг саадгүй явуулах боломжоор хангахыг хүслээ

Монголын өмгөөлөгчдийн холбоо Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд өмгөөлөгчдийн хүний эрхийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг саадгүй явуулах боломжоор хангахыг хүссэн албан тоо хүргүүлсэн байна. Уг албан бичигт “Коронавируст халдвар Covid-19 цар тахлын энэ үед Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчсон иргэдийг 7-14 хоногийн хугацаатайгаар тухайн орон нутагт тусгаарлаж байгаа нь өмгөөлөгч болон үйлчлүүлэгчдийн Үндсэн хуулиар олгогдсон хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж байгаагаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учирч байна. Иймд өмгөөлөгчийн хүний эрхийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг саадгүй явуулах боломжоор хангаж өгнө үү’  гэжээ.