ТАЗ: Эрүүл мэндийн яаманд хугацаатай үүрэг даалгавар өгсөн

Эрүүл мэндийн яамны хуучин удирдлагууд 2020 оны 12 дугаар сард бүтцийн өөрчлөлт хийж 10 гаруй ажилтныг Төрийн албаны тухай хууль зөрчин шилжүүлэн томилсон гэх гомдол мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газар шалгаж дуусаад Эрүүл мэндийн яамны шинэ Төрийн нарийн бичгийн даргад дээрх зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгчээ.

Тодруулбал Төрийн албаны тухай хууль зөрчин шилжүүлэн томилсон дээрх ажилтнуудыг хуучин ажилд нь эргүүлэн томиллуулах тухай юм байна. Зөрчил дутагдлыг 10-20 хоногийн хугацаанд арилгах ёстой аж. Хэрэв уг зөрчлийг дээрх хугацаанд арилгахгүй бол ТАЗ-өөс дараагийн арга хэмжээг авч хуулийн дагуу Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх юм байна.

Бид удахгүй Эрүүл мэндийн яамнаас дээрх асуудлыг тодруулан хүргэх болно.