Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 21. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаагчин туулай сарын шинийн 8. Адъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр. Балжиннямтай өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Гал

Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 19 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг, даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд нас уртасна хэмээжээ.