Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 13-ны оройн 22:56 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр156 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, Новотел, Зүчи, Тэмүжин зочид буудалд тусгаарласан юм.
Гадаадаас ирсэн иргэд 7 хоног тусгаарлагдана. Мөн вакцины 1, 2 тундаа хамрагдсан иргэд тусгаарлагдахгүй байх журам мөрдөгдөж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.