Фитнесийн багш Н.Эрдэнэцогтыг хорих, торгохыг шүүх шийднэ

Хатуу хөл хорионы үеэр модель, фитнесийн багш Н.Эрдэнэцогт өөрийн цахим хуудсаар дамжуулан “цагдаа найзтай байх сайн юм. ийм хүнээр жолоогооо бариулаад явж байна’ хэмээн бичлэг тавьсан нь түүнийг болон тухайн цагдааг асуудалд оруулсан. Н.Эрдэнэцогтын жолоо барьж явсан цагдааг ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байгаа бол түүнд Зөрчлийн хуулийн 5.13-ийн дагуу хариуцлага тооцохоор шүүхэд шилжүүлсэн байна. Тус хуулийн заалтаар бол Н.Эрдэнэцогтыг 7-30 хорих эсвэл 500.000 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.