ЭМЯ: 1328 хүн Covid-19-ийн халдвар авч, таван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1328 хүн Covid-19-ийн халдвар илэрч, таван хүн нас баржээ. Нийт халдварын тохиолдол 26692 боллоо.

Сүүлд бүртгэгдсэн халдварын 1325 нь дотоодод, гурван тохиолдол нь зөөвөрлөгдсөн байна. Мөн 80 тохиолдол нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн сүүлийн 24 цагт 303 хүн эмнэлгээс, 123 хүн гэрийн тусгаарлалтаас гарсан байна.