С.Эрдэнэ: АН С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй

УИХ-ын С.Ганбаатар нэг өдрийн дотор МАХН-ын гишүүнчлэл, дэд даргаасаа түдгэлзэж, Ардчилсан намд элсч байгаагаа зарласан. Түүний хувьд Ардчилсан намтай нэгдэж, эрх баригчидтай тэмцэхээ илэрхийлсэн юм.

Гэвч түүнийг Ардчилсан намын гишүүн биш, албан ёсоор бүртгэгдээгүй хэмээн С.Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэрбээр “Аливаа асуудлыг дүрмийн дагуу шийдвэрлэдэг байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, АН-д элслээ гэж. АН-д хэн нэг УИХ-ын гишүүн, С.Ганбаатар гэж хүнийг элсүүлээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Дүрмийн бус хэсэг бүлэг хүмүүс АН-ыг төлөөлөх эрхгүй” гэж мэдэгдсэн юм.