ОБЕГ агаараас эрэн хайх, аврах хоёр нисдэг тэрэгтэй болно

Монгол, Франц Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэх аж. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад “Гэрээ хэлцэл хийгдэж байгаа. Долдугаар сард авах байх. Тухайн үед нь мэдээлэл өгнө’ гэв.