Долоон сартай хүүхэд хахаж амиа алджээ

Долоон сартай хүүхэд хахаж амиа алдсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Ийм харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулахыг анхааруулж байна” гэв.