Иргэдийн дансанд 50 мянган төгрөг шилжүүлж эхэллээ

Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хос тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоо мэдэгдсэн. Тэгвэл уг урамшуулал иргэдийн дансад орж эхэллээ. Энэ урамшууллын санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж буй юм.

Иргэдийн вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар урамшууллын системийг ашиглаж буй. Өнөөдрий байдлаар нийслэлийн иргэдийн 40.2 хувь нь вакцины бүрэн дунд хамрагджээ.