Э.Бат-Үүл: Нямдорж манай төрд шургалсан гадны “хорт могой” биш биз?!

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Засгийн газрын 100 хоногийн ажлаа тайлагнах үеэрээ С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захилагчаар хотын дарга асан Э.Бат-Үүлийг шалгаж байсан тухай мэдэгдсэн. Тэрбээр “Энэ хэрэгт захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан, Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр шүү.  2016 оны 09 дүгээр сарын 02-нд Э.Бат-Үүлийг хамтран С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан, нотлогдож байгаа тул гээд. 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон.

Ц.Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийн талаар яриад байсан. Амгаланбаатар олон зүйл ярьж байхад Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй’ хэмээн ярьсан билээ.

Тэгвэл түүний мэдэгдлийн хариуд хотын дарга асан Э.Бат-Үүл “Нямдорж сайд манай төрд шургалсан гадны “хорт могой” биш биз?! хэмээн улам бүр бодогдох боллоо!’ хэмээн жиргэжээ.