БНСУ-аас 1.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

БНСУ-ын “Seegene Inc” компаниас 500,000 ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий КОВИД-19 халдварын Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусийн нуклейн хүчлийг ялгах автомат аппаратыг хандивлалаа.

Түүнийг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ли Ё Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгсөн байна.

Элчин сайд Ли Ё Хун БНСУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамруулсан явдалд талархал илэрхийлэв.