Ханх сумын нутагт 4.2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн нутаг сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т орших Адуун хэмээх газарт тавдугаар сарын 19-ний өглөө 05:00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс 05:48 цагт ОБЕГ-т хүргүүлсэн байна. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.