97-р сургуулийн багш аваарын шатнаас унаж нас баржээ

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төсвийн дарга, хурандаа Б.Баатархүү өнөөдөр /2021.05.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн 97-р сургуулийн гурван давхраас тус сургуулийн монгол хэл, бичгийн багш нас барсан хэрэг өчигдөр гарсан юм. Хэргийн талаар “Нас барсан 43 настай эмэгтэй нь сургуулийнхаа гурван давхрын аваарын шатнаас унаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч хагалгаанд орж амжилгүй таалал төгссөн байна. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс явуулж байгаа. Камерийн бичлэг зэргийг нотлох баримтаар хураан авсан” гэлээ.