Шар усны үeрэнс сэрэмжлүүлж байна

2021 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Орхон гол болон Хэнтий нурууны зүүн хажуугийн Барх, Онон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 30-140 см давсан байна.

Ус судлалын Түргэн-Түргэн, Идэр-Дээдтолгой, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн түвшинг 10-50 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. Маргааш буюу 5 дугаар сарын 25-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 5-15 см нэмэгдэнэ.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхааралаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс