2 сая доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь баривчилж, нэгийг нь эрэн сурвалжилсан хэвээр байна

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь өнөөдөр баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Харин 41 настай Б.Энхбаатарыг эрэн сурвалжилж буй хэвээр байна.

Сануулахад: энэ сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, тус банкийг залилсан.

Тэрээр хэргийг доорх этгээдүүдтэй хамт үйлдсэн бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дуусчээ.