Улсын начин Э.Энхбат үхэл амьдралтай тэмцэж байхад, Олимпийн аварга Н.Түвшинбаяр албан тушаалтай зууралдаж байна

Олимпийн аварга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтэл учруулсан. Түүнийг цагдан хорьж байгаад өнгөрсөн сарын 20- нд хилээр гарахыг нь хориглож сулласан билээ.

Тэгвэл түүнд хариуцлага тооцохыг ОУ-ын Олимпийн хорооноос удаа дараа албан бичгээр ирүүлсэн.

Харамсалтай нь Н. Түвшинбаяр суллагдсаныхаа дараа Олимпийн хорооны даргын ажлаа өгөхгүй хэмээн тамгаа авч зугатсан сурагтай.

Түүний багийн найз Улсын начин Э.Энхбат хэдийгээр ухаан орсон ч хуруугаа хөдөлгөх төдий маш хүнд, үхэл амьдралтай тэмцэж байхад тэрээр албан тушаалтай зууралдаж сууна.