Шуурхай: ХХБ-наас 2 сая ам.доллар залилсан Б.Энхбаатарыг баривчилжээ

Худалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь өнгөрсөн тавдугаар сарын 29-нд баривчилсан Харин 41 настай Б.Энхбаатарыг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл түүнийг өнөөдөр барьсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Энэ хэрэгт нийт 13 хүнийг сэжигтэнээр татан шалгаж байгаа юм.

Дээрх хүмүүс дотор ХХБ-ны эрх бүхий албан тушаалтан байгаа гэх мэдээлэл явж буй. Гэвч худалдаа хөгжлийн банк болон цагдаагийн газраас энэ талаар мэдээлэл өгөхгүй байгаа билээ.

Сануулбал, өнгөрсөн сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны “Шангрила’ салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байдаг.

Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа юм.

Б.Энхбаатар өмнө нь Хаан банкнаас бас их хэмжээний мөнгө залилж байсан талаар бид өмнөх мэдээллээрээ хүргэсэн билээ.