Үзэл бодлоо илэрхийлсэн иргэн Ц. Мөнхбатын 500 мянган төгрөгийн торгуулийг шүүхээс хүчингүй болголоо

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Энхсаран’ сувиллын нөхцөл байдлыг мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад холбогдох зөрчлийн хэргийг хууль зөрчөөгүй гэж үзжээ.

Иргэн Ц.Мөнхбат өнгөрсөн нэгдүгээр сард Солонгос улсаас ирээд “Энхсаран’ сувилалд 21  хоногт тусгаарлагдах явцдаа  Covid-19 өвчнөөр өвчилж, хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлснийг хууль зөрчсөн гэж үзэж цагдаагийн байгууллагаас түүнд Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авсан байдаг.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны  шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч,  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч 500 мянган төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.