Эрхтэн шилжүүлэн суулгуулгах мэс заслын 75 хувийг эрүүл мэндийн даатгалаас, 25 хувийг иргэн төлдөг болжээ

Монгол Улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 2011 оноос дотооддоо хийж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгасан 160, бөөр 280, ясны чөмөг шилжүүлэн суулгасан 20 гаруй хүн байдаг аж. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай’ 03 дугаар тогтоолыг шинэчлэн баталснаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг ЭМДС-аас 100 хувь хариуцахаар болжээ.

ЭМДС-аас эрхтэн шилжүүлэх мэс засалд тавдугаар сарын 1-ний байдлаар 2.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Өмнө нь элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлаа иргэн өөрөө 100 хувь хариуцдаг байсан. Элэг шилжүүлэн суулгуулах хүн 85 сая төгрөгийг төлдөг. Бөөр шилжүүлэн суулгахад ойролцоогоор 4-5 сая төгрөг төлдөг байсан. 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 тоот тогтоолоор эрхтэн шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалаас, 25 хувийг иргэн төлдөг болсон.

Он гарсаар 18 хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байна.