Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг Хэнтий аймагт хэн орлох вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан. Ингэснээр Хэнтий аймагт нөхөн сонгууль явагдахаар болов. Хэнтий аймгаас УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар ялалт байгуулсан билээ. Тэгвэл гурван мандаттай тойрогт ялалт байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх МУ-ын Ерөнхийлөгчийн сонуульд ялалт байгуулсан тул түүнийг орлож УИХ-д Хэнтийчүүдийг төлөөлөх хүн хэрэгтэй. Гэвч одоогоор түүнийг орлох хүн тодорхой биш байна.

Мөн Хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс түдгэлзсэн учир Сонгинохайрхан дүүрэгт ч нөхөн сонгууль хийхээр байгаа. Тэгвэл нөхөн сонгуулиудыг хамтатган хийж магадгүй байна.  Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугар нэр дэвших тохироотой уг намтай нэгдсэн гэх мэдээлэл бий. Үүнээс гадна өөр олон тохироотойг МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шууд мэдэгдсэн. Гэвч Хотын дарга нэг мандатаа өөрийн хүнд өгч нэр дэвшүүлж, тойргоо хадгална гэх мэдээлэл цацагдаад буй.

МУ-ын Ерөнхийлөгчөөр томилогдсон У.Хүрэлсүхийн хувьд намынхаа эв нэгдлийг бодож өөрийн мандатаа өөрийн хүн гэхгүй нам доторх фракцынхаа эв нэгдлийг бодож хэн нэгэнд өгөх болов уу гэсэн таамаглал ч байна.