ХНХЯ-ны сайд Б.Ариунзаяагийн суудал ганхаж эхэлсэн үү

МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАХН-аа татан буулгаж МАН-д дагаар орсон Н.Энхбаяр тодорхой тохироо хийсэн гэдгээ ил цагаан зарласан. Тэгвэл Ерөнхийлөгчөөр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогдсон өдөр Н.Энхбаяр түүнээс амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж эхлэсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал МАХН-ын нэр бүхий заслуусыг сайдын албан тушаалд суулгах тохироогоо хэрэгжүүлэхийг шаардаж буй гэнэ.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр Л.Оюун-Эрдэний ЗГ-аас хамгийн түрүүн сугалах сайдаар ХНХЯ-ны сайд Б.Ариунзаяагийн нэр дуулдаж байна. Б.Ариунзаяа сайдын хувьд МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийг ЕС байхад тус яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд шинэ ЗГ-т үлдэж чадсан азтай эмэгтэй. Тэгвэл түүний сайдын суудал гангаж эхэлжээ.

Учир нь МАХН-аас МАН-д орж ирсэн залуусаас түүний суудалд суух хүний асуудал нам дотор яригдаж эхэлжээ.

ХНХЯ-ны сайд Б.Ариунзаяагаас гадна өөр хоёр, гурван ч сайдын суудал мөн МАХН-ын залууст шилжинэ гэх мэдээлэл байна. МАН-ын дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй У.Хүрэлсүхийн зовлон цар тахал, эх орны эдийн засгаас гадна Н.Энхбаяр байх бололтой.

Д.Өнөр