ЭМЯ: Наадам тэмдэглэхгүй байх тухай санал гаргаагүй

Сүүлийн долоо хоногт халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЭМЯ-наас наадам тэмдэглэхгүй байх санал гаргасан тухай мэдээлсэн. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад “наадамтай холбоотой ямар нэг санал гаргаагүй’ гэлээ.

Гэсэн ч халдварын нөхцөл байдал ийм байгаа үед олон тэрбум төгрөг төсөвлөсөн наадам тэмдэглэх эсэх нь эргэлзээтэй байна. Энэ жилийн наадмыг 10 тэрбум төгрөгөөр хийнэ гэх мэдээлэл байгаа ч энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар эцэслэн батлах юм.