Д.Улам-Оргих: ЭМЯ-нд эрдэмтэд халдвар буурна гэсэн тооцоо гаргаж өгөөгүй

Зургаадугаар сарын 15-н гэхэд коронавируст халдвар буурах тооцоо гарсан гэж Эрүүл мэндийн сайд болон ЭМЯ-наас мэдээлсэн. Гэвч сүүлийн хоёр өдөр дараалан халдварын тохиолдол 2000-ыг давж, нас баралт 10-аас буурахгүй байгаа.

Тэгвэл Шуурхай штабын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Улам-Оргих нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрүүл мэндийн яамнаас маргаашаас халдвар буурна гэж ярьсан бол бидний гаргаж өгсөн тооцоогоор тийм байгаагүй. Хэлээд байхад тоохгүй байж хамаг асуудлаа эрдэмтдэдээ тохох нь уу’ хэмээн ярьсан байна.