Хөл бөмбөгчид Coca-Cola, Heineken-ээс татгалзсаар

Итали,  Швейцарын тоглолтын дараах хэвлэлийн баг хурлын үеэр Италийн шигшээ багийн тоглогч Мануэл Локателли ширээн дээр нь байсан Cola-г холдуулж ус тавьжээ. Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээр ивээн тэтгэгчдийн бүтээгдэхүүнийг тавьдаг нь тэмцээн бүрийн уламжлал.

Анх алдарт хөл бөмбөгч Криштиану Роналду хэвлэлийн хурлын ширээн дээр байсан Coca-Cola-г холдуулж ус тавьсан нь олонд хүрч Coca-Cola компанийн хувьцааны үнийг унагаснаас гадна бусад тоглогчдод ч нөлөөлөөд байгаа билээ. Coca Cola компанийн хувьцааны үнэ Роналдугийн үйлдлийн дараа 56.10 ам.доллараас 55.22 ам.доллар болж буурсан гэдэг.

 

Мөн Францын шигшээ багийн тоглогч Пол Погба хэвлэлийн бага хурлын үеэр ширээн дээр байсан Heineken брэндийн шар айргийг холдуулсан байдаг. Одоогоор Heineken компанийн хувьцааны үнэд ямар нэг өөрчлөлт ороогүй байна.

Хөл бөмбөг гэлтгүй мэргэжлийн спортын тамирчид нарийн хоолны дэглэм барьж биеийн эрч хүч, тогтвортой байдлаа хадгалдаг бөгөөд бусдыг ч мөн эрүүл дэглэм сахихыг уриалах нь олон.