ТЕГ-ын дарга Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар өчигдөр суллагджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа өнөөдөр /2021.06.25/ дуусч байна. Тэрбээр буухынхаа өмнө 13 хүнд уучлал үзүүлсэн бөгөөд түүний дотор Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нар багтжээ.

ТЕГ-ын дарга Б.Хурцын хувьд С.Зоригийн хэрэгт ял сонссон Б.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ял сонссон бол УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир, Г.Солтан нарын хувьд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮДС-аас хамаарал бүхий компанидаа зээл авсан нь батлагдсанаар тус тус ял сонссоод байсан бөгөөд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлснээр өчигдөр суллагджээ.