УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын шинэ “хобби’

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр шинэхэн “хобби’ нь түүнийг ОХУ-ын Эрхүү хотод зохион байгуулагдсан Бартаат замын Авто замын олон улсын тэмцээнд хөтөлсөн байна.  Тэрээр өнгөрсөн амралтын өдөр болсон тэмцээнд Монголынхоо баг тамирчдыгаа ахлаж амжилттай оролцсон байна.

УИХ-д хоёр удаа улиран сонгогдсон тэрээр өнгөрсөн жилийн сонгуульд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж өвдөг шороодсон билээ.  Тэрээр ХНХ-ийн сайд байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн ял шийтгэгдэж өнгөрсөн дөрөвдүгээр сард суллагдсан бөгөөд суллагдсанаасаа хойш дээрх тэмцээнд бэлтгэж ийнхүү амжилттай оролцсон байна.