“Өндөр үнэтэй томограф зэрэг оношилгоог ЭМД-аар хийж байна’

Улсын болон хувийн томоохон эмнэлгүүдэд шаардлагатай тохиолдолд хийгддэг өндөр өртөг бүхий шинжилгээг даатгалаар хөнгөлж эхэлсэн байна. Тухайлбал, Өндөр өртөгтэй оношилгоо хийлгэх иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 70 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж. Харин үлдсэн 30 хувийг тухайн иргэн өөрөө төлнө.

Тодруулбал MRI оношилгооны тухайд нийт өртөг 350 мянган төгрөг байгаагаас иргэд 105 мянган төгрөгийг төлнө. Харин томограф оношилгоонд 120 мянган төгрөг байхаар тооцоолж иргэн 36 мянган төгрөгийг даатгуулагч төлөх боломжтой болсон. Үүнээс гадна:

  • Дурангийн ажилбар 150 мянган төгрөгийн өртөгтэй байдгаас 45 мянган төгрөгийг иргэн,
  • Судсан дотуурх ажил 650 мянган төгрөгийн үнэтэй байдгаас 195 мянган төгрөгийг иргэн,
  • Судасны бус ажилбар 320 мянган төгрөг байгаагаас 96 мянган төгрөгийг,
  • Цөмийн оношилгоо 120 мянган төгрөг байгаагаас 36 мянган төгрөг,
  • Зүрхний 24 цагийн бичлэг 50 мянган төгрөгийн өртөгтэй 15 мянган төгрөгийг тус бүр даатгуулагч төлнө гэсэн үг.
  • Мөн булчингийн цахилгаан бичлэг 120 мянган төгрөгөөс 36 мянган төгрөг төлөх зохицуулалт хийгдэж байгаа аж.

ЭМДЕГ магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагын сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд одоогоор 52 байгууллага гэрээ хийжээ. Төрийн өмчийн 39 эмнэлэг байгаагаас нийслэлд 18, аймаг 21, хувийн хэвшлийн 13 эмнэлэг байгаагаас аймагт нэг нь ажиллаж байгаа аж. Хамгийн чухал нь эмч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд дуран болон томограф зэрэг оношилгоог хийдэг аж. Одоогоор Мөнгөн гүүр, Гурван гал, Асай мед, Сонгдо, Эмжж, Интермед, Грандмед зэрэг эмнэлэгтэй гэрээ байгуулжээ. Оношилгоонд хамрагдах иргэд 13А маягт буюу илгээх бичгийг заавал авч очих ёстой аж