Уяачид, бөхчүүд ҮАБЗ-д шаардлага хүргүүлж жагсана

Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн ҮАБЗ-д наадам хийх шаардлагыг хүргүүлж, Төв талбай дээр 11 цагт тайван жагсаал хийх аж. Тэдний зүгээс соёлын биет бус өв наадмыг ёсчилсон байдлаар хийх ёстой гэж үзэж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагааг нь зогсоогоод буй аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчид цар тахлын тархалт, нас баралт буурахгүй байгаа энэ үед наадам хийвэл халдварын тоо улам нэмэгдэнэ. Тийм учраас нэг жил наадмаа өнжиж хэрэгтэй хэмээн “NO NAADAM’ жагсаал зохион байгуулсан. Мөн “Лантуун дохио’ ТББ-аас уяач хүүхдүүдийн эрх зөрчигдөж, амь насаа алдаж байна хэмээн ЗГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгөөд байгаа юм.

Уг жагсаалын дараа уяачид морьтойгоо наадмаа хий хэмээн жагссан боловч ЗГ нэг жилийн хугацаатай наадмыг хойшлуулсан билээ. Учир нь УОК болон эрдэмтэдийн баг наадам хойшлуулах санал хүргүүлсэн учир дээрх шийдвэрийг гаргахад хүрсэн гэдгээ мэдээллэсэн.