У.Хүрэлсүх: Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн Сайед Моллайд халуун баяр хүргэе

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сайед Моллайд баяр хүргэлээ.

Тэрээр “Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Сайед Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе.

Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье” хэмээсэн юм.