манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр манай улсын 4 тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө.

08:00. Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох буудлага эхэлнэ. Тус төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн эхний шатанд Л.Отгонбаатар зодоглоно. Тэрээр дэвжээний дөрөв дэх барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлсэн туршлагатай.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчик хүлээж байна.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрээр дэвжээний найм дахь барилдааныг Израилын Инбар Ланиртай хийнэ.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиар хүлээж байна.