АНУ шинээр вакцинд хамрагдах иргэддээ 100 доллар олгоно

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мужийн эрх баригчдыг шинээр вакцин хийлгэсэн хүмүүст 100 долларын урамшуулал олгохыг уриалжээ.

Одоогоор АНУ-ын иргэдийн тал хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Ерөнхийлөгч Байден “Мөнгөн урамшуулал нь вакцин хийлгэсэн америкчуудад шударга бус мэт санагдаж болох ч илүү олон хүнийг вакцинд хамруулж чадвал бид бүгдэд ашиг тусаа өгөх болно’ гэж хэлсэн байна. Мужууд урамшууллын мөнгийг Америкийг аврах төлөвлөгөө бүхий 1.9 их наяд долларын төсвөөс санхүүжүүлэх гэнэ.

Вакцин хийлгэх ажилчидад цалинтай чөлөө олгох жижиг дунд бизнес эрхлэгчдэд Холбооны засгийн газраас нөхөн олговор олгох болно гэжээ.

Вакцин хийлгэхээс татгалзсан төрийн албан хаагчдыг ажлаас нь халахгүй ч бусадад үлгэр жишээ үзүүлэх ёстой гэсэн байна.

Эх сурвалж: ВВС