Токиод газар хөдөлжээ

Зуны олимп болж буй Японы Токиод өнөөдөр 05:43 цагт хоёр удаа газар хөдөлсөн байна. Энэ талаар “NBC News’ -ийн хөтлөгч Лестер Холт “Би өнөөдөр Токио хотод газар хөдлөлтийн бага зэргийн чичирхийлэл мэдэрлээ. 20 секундын турш дайвалзсан. Сонирхолтой нь, гурван давхарт байгаа манай багийнхан юу ч мэдрээгүй гэнэ’ гэжээ. Харин “CNN’ -ийн Уилл Рипли “Би газар хөдлөлтийн чичиргээг 30 орчим секундын турш мэдэрлээ. Одоо ч үргэлжилсээр байна’ гэжээ.

Энэ талаар орон нутгийн эрх баригчид тус хотод цунамийн ямар нэгэн аюул нүүрлэхгүй гэжээ.