Б.Хонгорзул эхний ялалтаа авлаа

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн дөрөв дэх өдрийн барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Болдсайханы Хонгорзул 1/8 шигшээд Францын туршлагатай бөх Матилде Ривьертэй хүч үзэж 7:5-аар ялав.

Тэрбээр шөвгийн наймд олимп, дэлхийн аварга эзэн орны Рисако Кавайтай барилдана.