Эмнэлгийн эм тариатай холбоотой гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна

Эмнэлгийн эм тариатай холбоотой иргэдийн гомдлыг 1111 тусгай дугаарт хүлээн авна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Шадар сайдын шийдвэрийн дагуу 2021 оны наймдугаар сарын 01-нээс эхлэн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаднаас эм, эмийн хэрэгсэл авахгүй байх, эм хангамж, үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх санал гомдлыг Засгийн газрын Иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд хүлээн авч эхэлсэн байна.

Иргэд та бүхэн дээрх асуудалтай холбоотой гомдлоо 11-11 төв, 1111 тусгай дугаарт хандана уу.