Туул голын орчим амарч байгаад могойнд хатгуулж амиа алджээ

Энэ сарын 2-ны өдөр 40 настай иргэн Б Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Маршал тауны гүүрний доор Туул гол орчимд амарч явах үедээ гарын шуу хэсэгтээ могойд хатгуулан, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.  Гэвч могойн хор бүх биеэр нь тархсан тул наймдугаар сарын 6-ны өдөр ГССҮТ-д эмчлүүлж байхдаа шархаа даалгүй нас барсан байна. Уг хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
       Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж буй.
Иймд нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүйг сануулж байна.