Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлээ баталгаажуулаарай

2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийг улсын хэмжээнд цахимаар зохион байгуулахаар болсон.

Нэгдүгээр ангийн цахим бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд хамрагдах боломжтой.

Өнөөдөр нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын цахим бүртгэлийг баталгаажуулж эхэллээ. Тодруулбал, эцэг эх, асран хамгаалагчид parent.edu.mn нэвтэрч бүртгэлийг баталгаажуулна. Баталгаажуулалт наймдугаар сарын 16-ны 09.00 цагаас наймдугаар сарын 25-ны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.