С.Ганбаатар: УИХ-ын гишүүн Сү.Батболд ЗГ-ыг унагахаар МАН дотор тохироо хийж явна

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээ МУ-д ашиггүй гэрээ болсон хэмээн нэлээн тэмцдэг. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудастаа УИХ-ын гишүүн, МУ-ын Ерөнхий сайд асан Сү.Батболд Л.Оюун-Эрдэний ЗГ-ийг унагаар МАН-ын гишүүдтэй тохироо хийж явна. Оюутолгойг Монголчууддаа авчрахын төлөө ажиллаж буй Л.Оюун-Эрдэний ЗГ-ыг унагахаар тохироо хийж яваа Сү. Батболдын явуулгыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бичсэн байна. Ажлаа аваад 200 хоногийн ажлаа тайлагнаж буй Л.Оюун-Эрдэний ЗГ-ыг МАН дотроосоо унагах магадлалтай байна.
Сүүлийн өдрүүдэд АН гишүүд болон МАН-ын зарим гишүүд Л.Оюун-Эрдэний ЗГ-ыг унагах тохирооо хийж явна гэх мэдээлэл хэвлэлийн хуудаснаа хөвөрч эхэлсэн. Тэгвэл үүнийг үнэн гэдгийг С.Ганбаатар ийнхүү баталж байна. Гэхдээ тэрээр үүнд оролцохгүй гэдгээ ийнхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.