БНСУ маргаашаас эхлэн МУ-аас хүн хүлээж авахгүй

БНСУ маргааш буюу энэ сарын 26-наас эхлэн 14 хоногийн хугацаатай хилийн хязгаарлалт тогтоосон байна. Тодруулбал  Монгол Улсад Covid-19 халдварын нөхцөл хүндхэн байна гэж үзсэн тул Монгол Улсаас зорчигч, транзист нислэг хүлээн авахгүй гэдээ мэдэгджээ. Хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотой энэ сарын 26-наас ирэх сарын 2 хүртэл нислэгүүдийг цуцлахаар шийдвэрлэжээ.

Мөн МУ-д тархаад буй халдвараас шалтгаалан цаашид хилийн хязгаарлалтаа үргэлжүүлэх эсэхээ шийдэх аж.