“Нэг-өрх, нэг-карт’ аян үргэлжилж байна

Өрхийн нэг л гишүүний нэр дээр “Сайн’ карт эзэмших ёстой юм. Картны бүртгэл эхэлсэн тул харьяа дүүргийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба’-нд өөрийн бичиг баримтын хамт очиж бүртгүүлнэ үү.

Одоогоор 151 мянган карт хэрэглэгч бүртгүүлээд байна. Бүртгэлд ороогүй картаар сайжруулсан шахмал түлш авах боломжгүй болох тул иргэд та бүхэн хүйтэн сэрүүний улирал эхлэхээс өмнө яаравчлаарай.