Нийслэлийн хоёрдахь “Өглөөний гудамж’ өнөөдөр нээлтээ хийнэ

Эртэч нийслэлчүүддээ зориулан байгуулсан хоёрдахь “Өглөөний гудамж” өнөөдөр 09.00 цагаас нээлтээ хийх гэж байна.

Өглөөний гудамж нь Жамъян гүний гудамж буюу Blue Sky-н урд талд /Ийгл телевизтэй байр, хуучнаар Бамбарууш кафе хоёрын дунд гудамжинд байрлах юм.

Тус гудамж нь байгальд ээлтэй байлгах, хог хаягдлыг багасгах, хуванцар савны хэрэглээг багасгах зорилгоор уух зориулалттай цэвэршүүлсэн усны цорготой, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, моднуудын дор сандалтай, номын булантай, үнэгүй интернэт ашиглах боломжтой орчин бүрдсэнийг албаныхан онцолж байна.