С.Баярцогтын хилээр гарах эрхийг нь хязгаарлажээ

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын хэргийг Улсын дээд шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр түүнийг энэ сарын 20-нд батлан даалтад гаргаж сулласан юм.

Харин Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Баярцогтод Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах санал гаргаж ирүүлснийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн яллагдагч С.Баярцогтыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжилтэнд нь хяналт тавихыг Хил хамгаалах ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн байна.