Энэтхэгт үл мэдэгдэх халдварт өвчнөөр 50 иргэн амиа алдаж, 100 гаруй хүн эмнэлэгт хэвтжээ

Энэтхэгийн хойд хэсэгт оршдог Уттар-Прадеш мужийн нэгээс наймдугаар ангийн сурагчдын хичээлийг есдүгээр сарын 6-ныг хүртэл түр хойшлуулжээ. Учир нь тус мужид өнгөрсөн долоо хоногоос эхлэн шалтгаан нь үл мэдэгдэх халдварт өвчний улмаас 50 хүн амиа алдсан байна. Тэдний 32 нь хүүхэд байжээ. Мөн 100 орчим хүн эмнэлэгт хэвтсэн байгаа аж.

Эмч нар шумуулаар халдварладаг денге чичрэг өвчний хүнд хэлбэр байж болзошгүй гэж үзэж байна.

Өвчтөнүүдэд денге чичрэг өвчнийг санагдуулам толгой өвдөх, ханиалгах, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж. Нас барсан хүмүүсээс Ковид-19-ийн халдвар илрээгүй байна. Харин цусны шинжилгээнд нь цусны ялтас эс багассан байсныг тогтоожээ.

Эмч нар шумуулаар халдварладаг денге чичрэг өвчний хүнд хэлбэр байж болзошгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: ВВС