ЗГ хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар коронавирусийн цар тахлын үеийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно. Мөн хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой сургалтын зохицуулалтад өөрчлөлт орох эсэх, өвлийн бэлтгэл ажлын явцыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Түүнчлэн БОАЖ-ийн сайд Н.Уртнасан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд уг асуудлыг ч хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл байгаа юм. ЗГ-ын хуралдааны шийдвэрийн талаар эргэн мэдээллэх болно