ОХУ-ын Онцгой байдлын сайд зуурдаар амиа алджээ

ОХУ-ын Иргэний хамгаалал, онцгой байдлын сайд Евгений Зиничев Красноярскт  кино найруулагч Александр Мельникийг аврах гэж байгаад амиа алдсан харамсалтай явдал болжээ. Тэрээр Путоранскийн байгалийн дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд орших Иркингда голын Китабо-Орон хүрхрээнд амиа алдсан байна . Тус газарт хөгжлийн тухай баримтат кино хийх газар сонгохоор ирсэн байжээ.

Өмнө нь Зиничев Владимир Путины хувийн хамгаалалтын албанд ажиллаж байсан бөгөөд ерөнхийлөгчийн туслах байсан юм.

Эх сурвалж: ВВС