Л.Оюун-Эрдэнэ: Өртэй биш өвтэй ирээдүйг бий болгоно.

Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ хүүхдийн мөнгийг энэ хэвээр нь тухайн хүүхдийн хадгаламжид хийж “өртэй биш өвтэй ирээдүйг’ бий болгохоор судлаж байна гэв. Өөрөөр хэлбэл тэрээр хүүхдийн мөнгийг эцэг, эхэд нь олгохгүй хүүхдийн хадгаламжинд нь байршуулахаар судлаж буй гэсэн юм.