ЗГ-ын хуралдаанаар Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдөр/2021.09.15/-ийн хуралдаанаар БХБЯ-ны харьяа Газар зохион байгуулалт, гоедизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний хувьд сүүлийн үед  хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа өндөр албан тушаалтнуудын нэг юм. Шалгагдаж байгаа асуудалтай нь холбоотой ЗГ-ийн хуралдаанаар ийнхүү чөлөөлжээ.