БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин “BTS’ хамтлагийг соёлын элчээр тодруулж, тэдэнд дипломат паспорт олгожээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин “BTS’ хамтлагийг соёлын элчээр тодруулж тэдэнд дипломат паспорт олгожээ. “BTS’ хамтлаг  “Өөрийг хайрла’ кампанит ажлын хүрээнд цар тахлын хүнд цаг үед хүмүүсийг хэрхэн сэтгэл зүйн болон бусад хүндрэл бэрхшээлээ даван туулах, өөрийгөө хэрхэн хайрлах талаар эерэг мессежийг дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчдэдээ өгсөн нь НҮБ-ын Ерөнхий ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэх боломжийг олгоод байгаа юм.

Дипломат паспорт олгосон нь  НУБ-ийн дээд хэмжээний уулзалттай холбоотой  ч тус хамтлагийн Өмнөд Солонгосын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь үнэлсэн гэнэ. Тус хамтлаг нь жилдээ 50 саяаас дээш долларын орлоготой аж. Тус хамтлагийн цар тахалтай энэ үед хийсэн онлайн тоглолтыг нь л гэхэд 756.000 мянган хүн үзжээ.