Хилчин хотхонд гарсан галыг унтраажээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Хилчин” хотхонд гал  гарчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн албаyд өчигдөр19:54 цагт дуудлага очсон байна. Тус байрны 58 тоотод иргэн Э-гийн гал тогооны тавилга шатаж байсныг унтраажээ. Иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжтай байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.