“Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем’-ийн сервер хандивлалаа

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингхийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболд өчигдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү уулзалтын үеэр БНЭУ-ын Хилийн аюулгүй байдлын хүчнээс “Зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн систем’-ийн сервер хандивлалаа.

Эрхэмсэг ноён Мохиндер Пратап Сингх уулзалтын үеэр Хил хамгаалах байгууллагын алба хаагчдыг цаашид БНЭУ-д сургах, ялангуяа англи хэл, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн чиглэлд сургах талаар хамтран ажиллахаа мэдэгдэж, ХХЕГ-ын “Шуурхай удирдлагын төвийг өргөжүүлэх төсөл”-ийг цаашид идэвхтэйгээр дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.